Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мянмарт болж буй жагсаалыг тараахын тулд цэргийн машинаар довтолжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 59 секунд

Мьянмарын худалдааны нийслэл Янгон хотод цэргийн машинаар жагсагчид руу дайрсны улмаас хэд хэдэн хүн шархаджээ. Цэргүүд зугтсан жагсагчдын зарим руу гал нээж, заримыг нь зодсон гэж нүдээр үзсэн гэрчүүд орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Хоёрдугаар сард болсон төрийн эргэлтээс хойш эсэргүүцлийн жагсаалын үеэр 1200 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн шоронд хоригдсон байна.

Сүүлийн жагсаалын үеэр 11 хүнийг баривчилсан гэж цэргийнхэн мэдэгдэв. Гурван хүн шархадсан ба нэг хүний ​​биеийн байдал хүнд байна.

Орон нутгийн мэдээллийн MPA агентлагийн мэдээлснээр баривчлагдсан хүмүүсийн дунд тус агенглагийн хоёр сэтгүүлч байжээ. Тэдний нэг нь шархадсан бол нөгөөгөөс нь сураг тарарсан талаар агентлагаас мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC

ШИНЭ ХУУЛЬ: Ажилтан үндсэн ажлынхаа бусад цагт өөр байгууллагад давхар ажиллах боломжтой
ШИНЭ ХУУЛЬ: Ажилтан үндсэн ажлынхаа бусад цагт өөр байгууллагад давхар ажиллах боломжтой
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.