Түлхүүр мэдээлэл:
- Бразил улс хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдээ өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргажээ.
- Тэд цар тахлын үед эрүүл мэндийн зориулалтаар ашиглахаар болсон байна.
- Өмнө нь тус улс хөл бөмбөгийн цэнгэлдэх барихад хэт их хөрөнгө зарцуулсан хэмээн шүүмжлэлд өртөж байсан юм.
2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулсан Бразил улс хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдээ өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргажээ. Тодруулбал, дэлхий дахинд тархаад буй цар тахлын үед эрүүл мэндийн төвийн чиглэлээр ашиглахаар болсон байна.
Тус улс дэлхийн аваргын тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнгүүдийг барихад 11 тэрбум ам.долларыг зарцуулж байжээ. Тухайлбал, зөвхөн нийслэл хотдоо хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг сэргээн засварлахын тулд 787сая ам долларын өртөг гаргасан байна. Энэ нь нийслэлдээ хөл бөмбөгийн баггүй улсын хувьд өндөр зардалд тооцогдож, тухайн үед ашиггүй зардал гаргасан хэмээн орон нутгийн иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж байсан юм.
Харин одоо тэрхүү байгууламжуудыг эрүүл мэндийн төв, эмчилгээний зориулалтаар өвчтөнүүдийг байрлуулж, эмчилгээ хийхэд ашиглахаар болжээ.