Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын хакерыг баривчлахад тусалсан хүнд АНУ-ын шүүх $5 саяын шагнал амлав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 9 секунд

Өчигдөр АНУ-ын Питтсбург хотын шүүх Оросын иргэн Максим Якубец, түүний холбоотон Игорь Турашев нарт кибер хулгайн хэргээр эчнээ ял оноожээ.

 

Түүний удирддаг “Evil Corp” нэртэй хакерын бүлэг олон жилийн турш дэлхий даяар кибер халдлага зохион байгуулж, нийтдээ $100 сая орчмыг хувь хүн, байгууллагуудаас луйвардсан гэж буруутгасан байна. Өчигдрийн шүүх хурлаар хоёр этгээдийг АНУ-ын засгийн газрын хар жагсаалтад оруулж, Якубецыг баривчлахад туслалцаа үзүүлбэл $5 саяын шагнал олгох шийдвэр гаргажээ.

Энэ нь кибер гэмт хэрэг үйлдсэн этгээдэд амласан хамгийн том мөнгөн шагнал юм.

Якубецын бүлэг сүүлийн арав орчим жилийн хугацаанд өөрсдийн бүтээсэн Dridex, Bugat зэрэг вирус хэлбэрийн программыг ашиглан халдлага зохион байгуулж байгаа гэнэ. Тэд байгууллагуудын компьютерт нэвтэрч, банкны данснаас нь өөртөө мөнгө шилжүүлж авдаг байна. Мөн түүнийг 2017 оны байдлаар ОХУ-ын тагнуулын байгууллагад ажиллаж байсан гэх баримт байгаа тул тус улсын эрх баригчидтай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэжээ. Одоо 32 настай Якубецыг 2009 оноос хойш АНУ-ын мөрдөгчид хараандаа авсан байна. Өнгөрсөн хугацаанд “Evil Corp” бүлэг нийт $100 саяыг хулгайлснаас $70 сая орчим нь АНУ-аас хулгайлагджээ.

Тэдний халдлагад өртсөн банкны тоо хамгийн багадаа 300 орчим байна. Якубецын баян тансаг амьдралын талаар мэдээллийг Британи, АНУ-ын мөрдөгчид цуглуулсан байна. Тухайлбал Москва хотод амьдардаг Якубец шинэ Ламборгини автомашин хөлөглөдөг бөгөөд хуримаа $330,000 орчим зардлаар хийж байжээ. Якубец, Турашев нар одоо ОХУ-д амьдарч байгаа бөгөөд өөр улс оронд зорчиж байхдаа баригдвал АНУ шилжүүлж авахаар төлөвлөсөн байна.

 

Монгол инженерүүд олон улсын ур чадварын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ
Монгол инженерүүд олон улсын ур чадварын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.