Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол инженерүүд олон улсын ур чадварын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

БНХАУ-ын Бээжин болон Шандунь мужийн Жинань хотноо олон улсын эрчим хүчний салбарын инженерүүдийн ур чадварын тэмцээн 2019.11.27-12.03-ны өдрүүдэд боллоо.

 

Цахилгаан тоноглол угсрах гурван төрөлт тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол, Беларусь, Казахстан, Узбекистан, Азербайжан, Тажикстан, Афганистан, Киргиз, Шри-Ланк, Камбож, Турк, Армен зэрэг 14 орны 40 гаруй инженер өрсөлдөв.

Инженерүүд сугалааны дагуу гурван бүлэгт хуваагдан нэг фазын цахилгаан тоолуур солих, гурван фазын гурван утаст болон дөрвөн утастай цахилгааны тоолуурт дүн шинжилгээ хийх, гурван фазын цахилгаан тоолуурын холболт хийх төрөлд ур чадвараа сорьсон юм. 

Монгол Улсыг төлөөлөн Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзоригийн удирдлага дор цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр, Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү нар оролцлоо.

Гурван төрлийн нийлбэр дүнгээр:

  1. Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү алт
  2. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр мөнгөн медаль тус тус хүртэж, багийн дүнгээр III байрт бичигдсэн амжилт үзүүллээ.

Олон улсын эрчим хүчний салбарын инженер, ажилчдын харилцаа холбоог сайжруулах, туршлага солилцох замаар мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг шагнал гардуулах ёслолын үеэр онцолж байв.

Тэмцээнийг “Бүх Хятадын Цахилгаан түгээх сүлжээ” корпорацаас зохион байгуулжээ.

 
Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа
Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.