Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Амгалан: Далай ашиглах хуулийг шинэчилснээр жилд 1.3-1.7 сая ам.долларын орлого улсын төсөвт төвлөрнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг далай ашиглах тухай хуулийг шинэчилснээр ямар үр ашиг гарах талаар ажлын хэсгээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Энэ хуулийг шинэчилснээр эдийн засгийн томоохон үр ашиг гарахгүй. Монгол Улсын нэр хүндийг хөх далайд өргөх, цаашлаад далайн тээвэрт оролцох боломжийг бүрдүүлэх, ОУ-д нэгдэн орсон гэрээний үүргийг биелүүлэх боломжийг энэ хууль олгож байгаа юм. Үр ашгийн хувьд жилд 1.3 саяаас 1.7 сая ам.доллар олдог. Тэр нь үйл ажиллагааныхаа зардалд явчихдаг байсан бол одоо энэ мөнгө улсын төсөвт орохоор болж байна" гэв.

“Омикрон“ хувилбарын улмаас эдийн засгийн томоохон уналт болохгүй гэж үзэж байна
“Омикрон“ хувилбарын улмаас эдийн засгийн томоохон уналт болохгүй гэж үзэж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.