Хүний эрхийн асуудлыг илт шүүмжилдэг Бостон Селтикс багийн төвийн тоглогч Энэс Кантер АНУ-ын иргэн болж, нэрээ хуулийн дагуу Enes Kanter Freedom болгон өөрчилж буйгаа мэдэгдлээ.
Freedom буюу "Эрх чөлөө" нь Кантерын овог, Кантер нь түүний дунд нэр байхаар болов. Селтикс багийнхан нь түүнийг Freedom гэж дууддаг учир энэхүү овгийг өөртөө өгсөн аж.
Селтикс багийн төвийн тоглогч Кантер 1992 оны тавдугаар сарын 20-нд Швейцарийн Цюрих хотод төрсөн бөгөөд 17 настайдаа АНУ-д анх очсон байна.
Кантер мөн Хятадын Түвд, Тайвань, Хонг Конг зэрэгт үзүүлж буй хандлагыг олон нийтэд ойлгуулахыг хичээж байгаа бөгөөд сүүлийн үед 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг эсэргүүцэн бойкот зарлахыг уриалж буй юм.
Эх сурвалж: CNN