Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЦУГ: Эрэн сурвалжилагдаж байсан хоёр иргэнийг олж тогтоожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

"Эргүүл" тусгай арга хэмжээний хүрээнд Төв аймгийн шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж эрэн сурвалжлагдаж байсан 1, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс эрэн сурвалжлаж байсан 1 иргэнийг НЦУГ-аас олж тогтоожээ.

Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас цагийн хязгаар зөрчсан, согтуугаар танхайрсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 13 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.

Мөн зөрчил гаргасан, гэр бүлдээ аюул учруулж болзошгүй 3 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 30 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 12 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд