Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд зургаа дахиа түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 30 секунд

Японы сүмогийн 2021 оны сүүлийн тэмцээн кюүшюү башё өнөөдөр өндөрлөлөө. Энэ сарын башёд их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодолгүй түрүүлэв. Тэрбээр башёгийн 14 дэх өдөр маэгашира Абиг давснаар түрүүлэх болзлоо хангасан юм. Сүүлийн өдөр Тэрүнофүжи озэки Такакэйшог ошидаши мэхээр өвдөг шороодуулснаар Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд анх удаа өвдөг шороодолгүй түрүүллээ. Ийнхүү тэрбээр их аварга цол хүртсэнээсээ хойш дараалан түрүүлснээрээ 61 жилийн өмнөх Тайхо аваргын амжилтыг давтав. Мөн тэрбээр энэ онд хамгийн олон буюу 75 даваа авсан бөхөөр тодорч байна. Ташрамд дурдахад, их аварга Тэрүнофүжи маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-нд 30 нас хүрч буй юм.

Тэрүнофүжи их аварга өнөөдөр телевизэд өгсөн ярилцлагадаа "Би тийм ч авьяастай бөх биш ээ. Гагцхүү өөрийн биеийн арлаа ашиглан, голлож барилдах тал дээр анхаарч байна. Цаашдаа 100 хувь төгс болгохын төлөө зүтгэнэ. Миний хичээл зүтгэл үр дүнд хүрсэнд баяртай байна. Ирэх жил том зорилго тавина. Түрүүнийхээ тоог хоёр оронтой болгоход бүхнээ дайчилна. Амаргүй ч зүтгэнэ ээ" гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.