Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикроны шинж тэмдгүүд өмнөх хувилбаруудаас хөнгөн байгааг тогтоожээ

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
1 минут 17 секунд

Коронавирусийн омикрон хувилбарын талаар хамгийн анх түгшүүрийн дохио өгсөн Өмнөд Африкийн эмч түүний шинж тэмдгийн талаар "ер бусын боловч хөнгөн" гэж хэлсэн байна. Гэхдээ энэхүү хувилбар нь өндөр настан, вакцин хийлгээгүй хүмүүст хүндрэл учруулж болзошгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Африкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийг (SAMA) даргаар 30 жил ажилласан эмч, доктор Анжелик Коетзи Преториа дахь хувийн эмнэлэгтээ COVID-19 өвчтэй өвчтөнүүдийг эмчилж байгаа бөгөөд шинж тэмдгийг судалж байгаа юм.

Тэрбээр "Омикроны шинж тэмдгүүд нь миний өмнө эмчилж байсан өмнөх хувилбаруудаас тэс ондоо буюу хэд дахин хөнгөн байсан. Энэ нь булчин өвдөж, ядарч сульдах шинж тэмдэг бүхий хөнгөн хэлбэрийн өвчин юм. Одоогоор бид халдвар авсан хүмүүс амт, үнэрээ алддаггүй болохыг тогтоосон. Тэд бага зэрэг ханиалгаж магадгүй юм. Тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Халдвар авсан хүмүүсийн зарим нь гэртээ эмчлүүлж байгаа" гэжээ.

Эх сурвалж: nypost.com

Жүдоч Б.Мөнгөнчимэг, Г.Алтанбагана нар жюү жицүгийн УАШТ-д түрүүлжээ
Жүдоч Б.Мөнгөнчимэг, Г.Алтанбагана нар жюү жицүгийн УАШТ-д түрүүлжээ
 
О.Баасанхүү: МАН 2024 оны сонгуулийн өмнө улсаа хорлох аймшигтай хуулиуд баталсны нэг нь “Малчны тухай хууль”
О.Баасанхүү: МАН 2024 оны сонгуулийн өмнө улсаа хорлох аймшигтай хуулиуд баталсны нэг нь “Малчны тухай хууль”
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.