Жюү жицүгийн УАШТ хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр шилдгүүдээ тодруулав. Тэмцээн баасан гарагт өсвөр үе, залуучууд /U8, U10, U12, U14, U16, U18/, бямба гарагт мастер, насанд хүрэгчдийн ангилалд аваргуудыг шалгаруулжээ. Энэ жилийн тэмцээнд жүдогийн цөөнгүй шилдэг оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болголоо.
Улмаар жүдогийн шигшээ багийн тамирчид болох ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Алтанбагана нар түрүүлж, жюү жицүгийн 2021 оны улсын аварга болжээ.
Тэмцээнийг Спортын төв ордны Б заалд зохион байгуулж нийт 45 клубийн 900 гаруй тамирчид ур чадвараа сорьсон байна.