Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон улсын эмнэлгүүдийн чанарын албаны менежер, үйлчилгээний ажилтнууд оролцлоо. Тус сургалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Галбадрах “Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэх”, ХБХСЗХТ-ийн сэтгэлзүйч Г.Энхтайван “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах харилцаа ба анхаарах зүйл”, ХБХХЕГ-ын мэргэжилтэн Б.Тамир “Дэд бүтэц, хүртээмж”-ийн талаар тус тус илтгэл тавьсан.