Жил бүрийн 12-р сарын 03-ны өдрийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл эл өдрийг тохиолдуулан ХНХЯ, БЗД-ийн ЗДТГ, БЗД-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс мөн Дөрөвдүгээр эмнэлэг хамтран байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 9400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд үүнээс байнгын асаргаа шаардлагатай 1181 хүн мөн 1360 хүүхэд байдаг байна.
Дөрөвдүгээр эмнэлэг,
Баянзүрх дүүргийн хэмжээнд буй нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс байнгын асаргаа сувилгаа шаардлагатай 450 орчим иргэнийг тус үзлэг оношлогоонд хамруулахаар төлөвлөсөн байна. Өнөөдрөөс эхлэн энэхүү арга хэмжээ эхэлж буй бөгөөд шат дараатайгаар энэ оныг дуустал үргэлжлэх гэнэ.
Өнөөдөр нийт 50 иргэн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдлаа.
Үүнээс гадна 2024 он гарсны дараа байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах аж. Энэ талаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Т.Атармаа мэдээлсэн юм.
Түүнчлэн "Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нэмэх цэнэг холбоо" ТББ болон "Ubcab" ХХК хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг таксигаар зөөвөрлөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад ихээхэн тусламж, дэмжлэг үзүүлсэн бол "Хүрээ мэдээлэл холбоо технологийн дээд сургууль"-ийн оюутнууд сайн дурын үйлчилгээ үзүүлж хамтран ажиллав.