Хавдар судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам, Япон-Монголын хамтарсан эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар БЗД-ийн 2500 гаруй ахмадуудад үзлэг хийхэд 60 гаруй ахмадаас хавдар илэрчээ.
Хавдартай иргэдийн ихэнх нь бөөрний хорт хавдар, зүрх судасны хатуурал, сонсголын бууралт зэрэг шинж тэмдгүүдтэй байжээ. Мөн хавдарын шатлалыг тодорхойлоход нэгдүгээр шатандаа явж байсан аж
Нэмж дурдахад ирэх оны нэгдүгээр сараас эрүүл мэндийн даатгалаараа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах болсон бөгөөд идэвхитэй хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
С.Сувдансондор