Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа суллагджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнгөрсөн аравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн. Тодруулбал, "Эрдэнэс Монгол" ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэнтэй холбогдуулан албан өрөөнд нэгжлэг хийсэн юм.

Улмаар шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд тус хугацаа энэ сарын 18-ны өдөр дууссан тул Д.Хаянхярвааг сулласан байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

Мөн түүний өмгөөлөгч П.Баасанжав "Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны 10 сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна" хэмээсэн байдаг.

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар Т.Энхболдыг томилов
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар Т.Энхболдыг томилов
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.