Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлал нь хамгийн ихээр хохирсон Азийн таван улсын тоонд Монгол багтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

НҮБ-аас аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ээлжит тайлангаа гаргажээ. Уг тайланд аялал жуулчлалын салбартаа хамгийн их хохирол амсаж, олон ажлын байр алдсан улсуудыг жагсаасан байсан бөгөөд манай улс Ази тивдээ Филиппин, Тайланд, Вьетнам, Брунейн хамт эхний тавд бичигдсэн байна. Дээрх таван улсын аялал жуулчлалын салбарт ажилладаг 1.6 сая хүн ажлын байраа алджээ. Мөн дээрх таван улсад ажилгүй болсон гурван хүн тутмын нэг нь аялал жуулчлалтай холбоотой ажил эрхэлдэг байсан гэсэн судалгаа гарсан байна. Олон улсын аялал жуулчлалын байгууллагын Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Чихоко Асада-Миякавагийн хэлснээр, цар тахал бүс нутгийн аялал жуулчлалд сүйрэлтэй адилтгаж болохуйц нөлөөг үзүүлсэн гэнэ.

Бруней улсын аялал жуулчлалын салбар дахь ажлын байр 40 хувиар буурч, үлдсэн ажиллагсдын ажлын цаг 21 хувиар багасжээ. Энэ үзүүлэлт Филиппинд 28, 38 хувьтай байгаа бол Вьетнамд салбартаа тэсэж үлдсэн ажилчдын цалин хөлс 18 хувиар буурсан байна. Салбарын эмэгтэй ажилчдын хөлс бүр 28 хувиар буурсан байна. Цар тахлаас өмнө ДНБ-ийхээ 20 хувийг аялал жуулчлалаас бүрдүүлдэг байсан Тайланд улсад цалин хөлс 9.5 хувиар буурсан гэсэн судалгаа гарсан байна.

Монголын хувьд, ажлын цаг 17 хувиар буурч, цалин хөлс 13 хувиар буурсан гэсэн байна.

Ази Номхон далайн бүс нутагт зорчих жуулчдын тоо 2021 оны есдүгээр сард цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 99 хувиар буурсан гэсэн маш харамсалтай статистик байна. Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан мэдээлэлд 2019 онд буюу цар тахлын өмнөх жилд Ази Номхон длайн бүс нутгийн орнуудад 291 сая жуулчин аялж, 875 тэрбум ам.доллар эдийн засагт нь оруулж байсан гэсэн судалгаа байдаг юм байна. Дунджилж үзэхэд л энэ бүс нутгийн орнуудын эдийн засгийн 10 хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг байсан нь огт байхгүй болжээ.

Сураггүй болсон эрэгтэйг осголтын байдалтай байхад нь олжээ
Сураггүй болсон эрэгтэйг осголтын байдалтай байхад нь олжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.