Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: ААН-үүд гуравдугаар тунд хамрагдаагүй иргэдэд битгий үйлчил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар вакцины гуравдугаар тунгийн идэвхжүүлэлтэд анхаарахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид үүрэг болголоо.

Тэрбээр "Гуравдугаар тунгийн идэвхжүүлэлтэд дорвитой арга хэмжээ авч ажилла. Хэрэв төрийн албан хаагчид нэмэлт тунд хамрагдаагүй бол гэртээ хөл хорионд орох хэрэгтэй. НОК-д саналаа оруулж ир. ААН-үүд вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх зохицуулалтыг илүү хатуу шахаж шаард. Гуравдугаар тунд хийлгээгүй бол битгий үйлчлэ. Гуравдугаар тунд хамрагдсан хүмүүс арга хэмжээнд ормоор байхад бусад нь тариулдаггүй хэрнээ вирус тээгч болоод яваад байна. Энэ асуудалд хатуухан арга хэмжээ ав. Болохгүй бол хүч хэрэглэ" гэжээ.

АНУ-д “Pfizer”, “Moderna”-гийн вакцины нэмэлт тун тарихыг зөвшөөрчээ
АНУ-д “Pfizer”, “Moderna”-гийн вакцины нэмэлт тун тарихыг зөвшөөрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.