Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д “Pfizer”, “Moderna”-гийн вакцины нэмэлт тун тарихыг зөвшөөрчээ

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
1 минут 21 секунд

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “Pfizer”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинуудын нэмэлт тунг насанд хүрсэн бүх иргэнд хэрэглэхийг зөвшөөрчээ.

Мөн 50-иас дээш насныхан нэмэлт тунд хамрагдах хэрэгтэй гэдгийг мэдэгдсэн байна. Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer”, “Moderna”-гийн вакцины нэмэлт тунг яаралтай журмаар хэрэглэх насны хязгаарыг өргөтгөж, 18-аас дээш насныханд тарихыг зөвлөсний дараа дээрх зөвшөөрлийг олгожээ.

Ингэснээр “Pfizer”, “Moderna”-гийн вакцины нэмэлт тунг тодорхой бүлгийн хүмүүст л тарьж байсан бол одоо хоёр дахь тунгаа тариулаад зургаан сарын хугацаа өнгөрсөн хүн бүр гурав дахь тунд хамрагдах боломжтой болж байна. Мөн “Johnson & Johnson”-ы нэг тунт вакцинд хамрагдсан хүмүүст нэмэлт тунд хамрагдахыг хэдийнээ зөвлөөд байгаа юм.

“Вакцины нэмэлт тун халдварын эсрэг хамгаалалтыг сайжруулж, хүндээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх бөгөөд өвлийн баярын амралтуудаас өмнө халдвар хамгааллаа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Рошель Валеньски мэдэгджээ.

Дархлаажуулалтын цэгүүд 10.00-20.00 цаг хүртэл ажиллана
Дархлаажуулалтын цэгүүд 10.00-20.00 цаг хүртэл ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.