Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 536 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 339 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 197 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас найман хүн нас барж, нийт нас баралтын тоо 1860 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 3488
-Хүндэвтэр 3985
-Хүнд 1102
-Нэн хүнд 184 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 19183 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 8759 иргэн байна. Үүний 369 нь жирэмсэн, 1439 хүүхэд байна.