Цас их хэмжээгээр орсны улмаас Хүчит шонхор захын орчимд найман автомашин хоорондоо мөргөлдсөн зам тээврийн осол өнөөдөр /2021.11.19/ гарчээ. Ослын газар цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг хийж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй аж.
Албаныханы мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд өнөөдөр 86 зам тээврийн осол бүртгэгдээд байна. Ослын дийлэнх шалтгаан нь жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Мөн нийслэл хотоос хөдөө орон нутаг руу зорчиход тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангахыг ТЦА-наас анхааруулсан юм.