Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн номын санд үйл ажиллагаа явуулж буй вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр бага насны хүүхдүүдийн вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "АНУ болон бусад улс орнууд бага насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээд байна. Бидний хувьд үүнд маш нягт хандах хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт НҮБ болон АНУ-ын элчин сайдтай уулзахдаа хүүхдийн вакцинтай холбоотой асуудалд бидний зүгээс санал тавьсан. Гэхдээ ДЭМБ-ын саналыг үндэслэж байж шийдвэр гаргана" гэв.