Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Вакцины дөрөв дэх тунгийн судалгааг хийж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн номын санд үйл ажиллагаа явуулж буй вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бага насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг хэзээнээс эхлэх вэ?

-АНУ болон бусад улс орнууд бага насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээд байна. Бидний хувьд үүнд маш нягт хандах хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт НҮБ болон АНУ-ын элчин сайдтай уулзахдаа хүүхдийн вакцинтай холбоотой асуудалд бидний зүгээс санал тавьсан. Гэхдээ ДЭМБ-ын саналыг үндэслэж байж шийдвэр гаргана.

-Зарим иргэдийн зүгээс вакцины дөрөв дэх тунд хамрагдах хүсэлтээ ЭМЯ-д хүргүүлсэн байна. Вакцины дөрөв дэх тунд өөрийн хүсэлтээр хамрагдаж болох уу?

-Судалгаа хийж байгаа. Цар тахал урт хугацаанд байх нь тодорхой болохыг ДЭМБ-аас мэдээлж байгаа. Дэлхий даяар вакцинжуулалтын хурд удаан үргэлжилж байна. Вакцинжуулалтын хурдаар бид тодорхой хэмжээгээр түрүүлж явж байгаа учраас эдийн засгаа эхэлж нээх боломжтой байна. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам эдийн засаг сэргэнэ.

“Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл танхимын хичээлд шилжинэ“
“Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл танхимын хичээлд шилжинэ“
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.