Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ши Жиньпин Жо Байден нар цахим уулзалт хийв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай цахим уулзалт хийв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Өдгөө Хятад Америкийн хөгжил чухал үе шатанд байгаа бөгөөд хүн төрөлхтний "глобал тосгон" олон сорилтод тулгарч байна. Дэлхийн хоёр том эдийн засгийн цогц, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд БНХАУ, АНУ хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай, өөр өөрийн дотоодын үйл хэргээ сайтар зохицуулахаас гадна олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм зорилгыг ахиулах нь зүйтэй. Энэ бол БНХАУ, АНУ, дэлхийн ард түмний нийтлэг хүсэл, мөн ч Хятад, Америк хоёр орны удирдагчдын хамтын үүрэг хариуцлага мөн" гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Улс хоорондын харилцаанд зөрчилдөөн үүсэхгүй байхын тулд саруул ухаанаар асуудалд хандах шаардлагатай байна" гэжээ.

“Хөтөл-Ус” нууранд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
“Хөтөл-Ус” нууранд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
 
ЗГ: Сар шинийн баяраар амарсан нэмэлт гурван хоногийг 2025 ондоо багтаад аль ч үед нөхөж болохыг төрийн байгууллагуудад ҮҮРЭГДЭВ
ЗГ: Сар шинийн баяраар амарсан нэмэлт гурван хоногийг 2025 ондоо багтаад аль ч үед нөхөж болохыг төрийн байгууллагуудад ҮҮРЭГДЭВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.