Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөтөл-Ус” нууранд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар “Хөтөл-Ус” нууранд суудлын автомашин суусан дуудлага бүртгэгджээ. Тус машинд хоёр хүн зорчиж явсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин нууранд сууснаас жолооч эсэн мэнд гарч, нэг зорчигч дотроо үлдсэн байна.

Уг дуудлага өнгөрөгч аравдугаар сарн 28-ний өдөр ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байна. “Хөтөл-Ус” нуурын мандал дээгүүр металл хайгч багажаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоосон талаар албаныхан мэдээллээ.

Угаалгын машины сэгсрэгчид гацсан дөрвөн настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ
Угаалгын машины сэгсрэгчид гацсан дөрвөн настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.