Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Тусгаар тогтнолын баяраар халдлага гарч, 6 хүн амь үрэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 58 секунд
BBC

АНУ-ын Иллинойс мужийн Хайланд Парк хотод болсон Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр халдлага гарч, зургаан хүн амиа алдсан хэрэг гарав. Зэвсэгт этгээд дээвэр дээр гарч, өндөр хүчтэй буугаар үзэгчид рүү санамсаргүй байдлаар буюу дуранд өртсөн бүх хүн рүү гал нээжээ. Цагдаа нар 22 настай Роберт Е Кримо III-г сэжигтнээр баривчилсан талаар мэдээлжээ.

Тодруулбал, Зэвсэгт этгээд Чикаго хотын ойролцоох парад эхэлснээс хэдхэн минутын дараа гал нээсэн байна. Зарим гэрчүүд буун дууг салют буудаж байна гэж бодсон гэжээ. Зэвсэгт этгээд ойролцоох дэлгүүрийн дээвэр дээрээс иргэд рүү буудсан байна. Цагдаа нар тэндээс "галт зэвсгийн нотлох баримт" олжээ.

Ослын газарт насанд хүрсэн таван хүн амь үрэгдсэн бөгөөд нэг хохирогч нь ойролцоох эмнэлэгт нас барсан байна. Харин хорь гаруй хүн шархаджээ. Амиа алдагсдын нэгийг Николас Толедо гэдэг 70 гаруй насны эр бөгөөд тэрээр бүтэн цагийн асаргаа шаардлагатай нэгэн байжээ.

Ерөнхийлөгч Ж.Байден тус АНУ-д болж буй "галт зэвсгийн хүчирхийллийн тахал"-тай үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Би бууж өгөхгүй. Өнгөрсөн долоо хоногт бууны аюулгүй байдлын тухай холбооны анхны томоохон хуулийн төсөлд гарын үсэг зурсан. Энэ нь залуу худалдан авагчдад илүү хатуу хяналт тавьж, муж улсуудыг аюул заналхийлсэн хүмүүсээс зэвсгийг нь авахыг уриалж байгаа. Гэвч шүүмжлэгчид энэ арга хэмжээ хангалтгүй гэж үзэж байна" гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.Бат-Эрдэнэ: Энэ оны эхний хагас жилд нийт 73 мянган жуулчин 70 сая ам.долларын орлого МОНГОЛД ОРУУЛСАН
Б.Бат-Эрдэнэ: Энэ оны эхний хагас жилд нийт 73 мянган жуулчин 70 сая ам.долларын орлого МОНГОЛД ОРУУЛСАН
 
Улс тунхагласны баяраар Замын-Үүд хаахгүй
Улс тунхагласны баяраар Замын-Үүд хаахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.