Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЦА: Насанд хүрээгүй охидыг уруу татаж, бэлгийн харилцаанд орсон хэргийг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 58 секунд

Цахим орчинд тэр дундаа фэйсбүүк олон нийтийн сүлжээ ашиглан бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн ноцтой гэмт хэргийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Энэ талаар ЭЦА-ны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн "Фейсбүүк олон нийтийн сүлжээг ашиглан бага, өсвөр насны хүүхдүүдэд садар самуун агууламж бүхий дүрс, дуу бичлэг зориудаар үзүүлж, цахимаар бэлгийн дарамтад оруулж, цаашлаад бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт үйлдлүүд бүртгэгдэн шалгаж байна. Тодруулбал, 8-13 насны охидуудтай зориудаар бэлтгэсэн хуурамч фэйсбүүк хуудас ашиглан танилцаж, хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж бэлгийн харьцаанд орсон, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан, уруу татсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Гэмт этгээд нь фэйсбүүк олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харилцаанд орох, садар самуун дүрс бичлэг явуулах, хийлгэх гэмт үйлдлээ хэрэгжүүлж байгаад ихэд анхаарал татаж байгаа юм.

Дээрх холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад насанд хүрээгүй Н,Ш нартай бэлгийн харилцаанд орсон болох нь тогтоогдсон. Мөн насанд хүрээгүй охидтой биечлэн уулзаагүй хэдий ч садар самуун дүрс бичлэг хийж, хийлгүүлсэн нь тогтоогдож цаашид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Ташрамд дурьдахад, тус хэрэгт холбогдсон этгээдийг цагдан хорьсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Шүүхийн сахилгын хороонд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун гэж хэн бэ
Шүүхийн сахилгын хороонд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун гэж хэн бэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.