Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулж байна. Тодруулбал, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн мэдээллийг сонсож, гишүүд асуулт асуун хариулт авч байна.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр нэр дэвшээд буй Д.Эрдэнэчулууныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй хэд хэдэн гишүүд дээрх албыг хаших нь зохимжгүй хэмээн үзэж буй. Тухайлбал, Д.Эрдэнэчулуун нь 1998-2019 оны хооронд ШЕЗ-д тодорхой албан тушаал эрхэлж байсан юм. Иймээс тэрбээр одоо шүүгчээр ажиллаж байгаа 200 гаруй шүүгч нартай хамт ажилладаг байсан нь ашиг, сонирхлыг зөрчил үүсгэж болзошгүй талаар гишүүд онцолж нэрээ татахыг санал болгоод байгаа юм.
Дашзэвэгийн Эрдэнэчулуун нь:
- 1990 он ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн
- 1990-1991 он Улаанбаатар хотын Нотариатын конторт улсын нотариатч
- 1991-1994 он Улсын нотариатын конторын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч, конторын эрхлэгч
- 1994-1996 он Нийслэлийн нотариатын газрын дарга
- 1996-1998 он Гадаад худалдааны арбитрын шүүгч
- 1998-2000 он Шүүхийн Ерөнхий Зөвлөлд ахлах мэргэжилтэн
- 2000-2013 он Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга
- 2013-2019 он Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр ажиллажээ.