Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ши Жиньпин Хятадын сүүлийн 100 жилийн шилдэг гурван удирдагчийн нэг болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хятадын Коммунист нам Ши Жиньпиний улс төрийн түүхэн дэх байр суурийг бататгасан "түүхэн тогтоол"-ыг баталжээ.

Намын 100 жилийн түүхийг хураангуйлсан уг баримт бичигт намын гол ололт амжилт, цаашдын чиг үүргийг тусгасан байна.

Энэхүү үйл ажиллагаа нам байгуулагдсанаас хойш гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд эхний тогтоолыг 1945 онд Мао Зэдун, хоёр дахь тогтоолыг 1981 онд Дэн Сяопин нар тус тус баталжээ.

Энэ нь Хятадын улс төрийн хамгийн чухал уулзалтуудын нэг болох Зургаа дахь чуулганы пүрэв гарагт болсон хурлаар батлагдсан юм.

Дээрх тогтоолыг гаргасан гурав дахь Хятадын удирдагчийн хувьд энэ алхам нь ноён Ши-г намыг үүсгэн байгуулагч Мао болон түүний залгамжлагч Дэн нартай эн зэрэгцэхүйц гавьяа байгуулсныг нотолж байгаа юм.

Элон Маск 5 тэрбум ам.долларын үнэ бүхий Tesla компанийн хувьцаагаа заржээ
Элон Маск 5 тэрбум ам.долларын үнэ бүхий Tesla компанийн хувьцаагаа заржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд