Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам, тээврийн хөгжлийн яамны нэрээр иргэдийг БНСУ руу явуулна хэмээн залилах явдал гарч болзошгүй байна!

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

 

Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Иймд цахим орчинд энэ мэт төрийн байгууллага болон нэр бүхий албан тушаалтны нэрийг барьж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр иргэдийг залилж болзошгүй тул мөнгө, төгрөг, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллийг илгээхгүй байж харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг анхаарууллаа.

10-12 насны таван хүүхэд машин жолоодчихсон хотын төвийн хөдөлгөөнд оролцож яваад баригдлаа
10-12 насны таван хүүхэд машин жолоодчихсон хотын төвийн хөдөлгөөнд оролцож яваад баригдлаа
 
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.