Хотын төвд өсвөр насны хүүхдүүд машин жолоодчихсон замын хөдөлгөөнд оролцож яваад баригджээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Өнөөдөр/2019.12.05/ 14:00 цаг өнгөрч байх үед 10-аас 12 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, хотын төвийн хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг манай алба хаагч илрүүллээ. Тээврийн хэрэгслийг журамлаж, таван хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгнө" гэсэн мэдээллийг өглөө.
Сэрэмжлүүлэг
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тээврийн хэрэгслийг хэдэн настайгаас жолоодож болох талаар болон осол гарвал ямар хор хөнөөлтэйг хэлж өгч, ойлгуулж байхыг зөвлөж байна.