Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл хотноо 11 дүгээр сарын 26-28-нд Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цувралын нэг “Абу Дабигийн Их дуулга” тэмцээн болно.
Энэ удаагийн тус тэмцээнд 36 улсын 205 /эрэгтэй 124, эмэгтэй 81/ жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээснээс Монголоос 20 тамирчин барилдахаар мэдүүлгээ өгсөн байна.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших нар барилдахаар мэдүүлэг өгчээ.
Харин эмэгтэй жүдочдоос 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, 63 кг С.Лхагвадулам, Б.Баяржаргал, 70 кг-д М.Даваасүрэн, С.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзэхээр мэдүүлгээ илгээжээ.