Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй тул харзнах шаардлагатай гэх дүгнэлт гарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас 2,3 настнуудыг цэцэрлэг хамруулах эсэх талаар тодрууллаа. Тэрбээр "УОК, ЭМЯ, БШУЯ-ны хамтарсан ажлын хэсэг орон даяар ажилласан. Бүр цэцэрлэгт эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Ингэхэд яг одоогийн байдлаар 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна. Яагаад гэвэл улс даяар томуугийн дэгдэлтийн үе эхэлж байгаа учраас харзнах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан.

Цаашдаа цэцэрлэг 2 наснаас эхлэх ёстой уу эсвэл 3 наснаас эхлэх үү гэдэг үндэслэлийг Боловсролын багц хуулийн хэлэлцүүлгээр шийднэ" хэмээлээ.

Б.Баярсайхан: Бид сүүлийн 30 жил эдийн засгийн хөгжлөө түлхүү яриад, хүний хөгжлөө орхигдуулсан
Б.Баярсайхан: Бид сүүлийн 30 жил эдийн засгийн хөгжлөө түлхүү яриад, хүний хөгжлөө орхигдуулсан
 
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.