Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтэд мэдрэлийн хиймэл эс бүтээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 28 секунд

Эрдэмтэд ирээдүйд Альцгеймер зэрэг аажмаар даамжирдаг мэдрэлийн тогтолцооны удамшлын буюу олдмол өвчнүүдтэй тэмцэхэд ашиглаж болох мэдрэлийн хиймэл эс бүтээжээ. Эрдэмтдийн судалгааны дүнг шинжлэх ухааны “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн байна.

“Мэдрэлийн эсүүд нь өнөөг хүртэл “хар хайрцаг” шиг байсан боловч бид доторхыг нь нээж харж чадлаа. Бид байгалийн мэдрэлийн эсийн параметрүүдийг гарган авч өөрсдийн бүтээсэн хиймэл тогтолцоонд шилжүүлж чадсан” гэж судалгаа явуулсан эрдэмтдийн нэг болох Их Британийн Бат хотын их сургуулийн профессор Ален Ногаре ярьжээ.

Мэдрэлийн хиймэл эс нь мэдрэлийн тогтолцооноос ирсэн электрон дохионд хариу үйлдэл үзүүлдэг аж. Энэ бол эрдэмтдийн эртнээс тавьсан зорилго юм. Математик, компьютерын тооцоолол болон тусгай чипийн тусламжтайгаар эрдэмтэд мэдрэлийн эсийг хэрхэн дохио өгдөг болгохыг бодож олж чаджээ. Судалгааны нэгэн шинэлэг зүйл бол тархины эсийн электрон шинж чанарыг силикон схемд шилжүүлсэн явдал юм гэж эрдэмтэд мэдэгдсэн байна.

Эрдэмтдийн судалгаа нь дегенератив эмгэгүүдийн улмаас устсан мэдрэлийн эсийг нөхөн сэргээхэд биоэлектроникийн аргыг ашиглах хэд хэдэн боломжийг нээж өгч байгаа ажээ.

 

Суданы ваарын үйлдвэрт гал гарсны улмаас 23 хүн амиа алджээ
Суданы ваарын үйлдвэрт гал гарсны улмаас 23 хүн амиа алджээ
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.