Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саид Моллай дэлхийн чансааны тавдугаар байрт эрэмбэлэгджээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 42 секунд

Олон Улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ноос "Бакугийн их дуулга-2021" жүдо бөхийн цуврал тэмцээний дараа чансаагаа шинэчлэн тогтоосон байна.

Чансаанаас харвал манай улсын тамирчид дээгүүр жагсаж байна.

"Токио 2020" зуны олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Саид Моллай жингийнхээ чансааны тавдугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Саид Моллайн хувьд Ираны Засгийн газар түүнийг 2019 онд ДАШТ-ий шигшээ барилдаанд тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг тушаасан. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны 8 сард Германд очиж, 2 жилийн дүрвэгчийн визтэй орогножээ. 2019 оны сүүлээр манай улсын иргэн болсон түүхтэй.

Нэмж сонордуулахад Саид Моллай нь жүдо бөхийн 81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин.

Ингээд түүний жинд хэн, хэн хэддүгээр байр эзэлснийг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 81 кг

Тато Григалашвили, Гүрж, 6692
Маттиас Кассе, Бельги, 6070
Шарофиддин Болтабоев, Узбекистан, 4456
Франк де Вит, Голланд, 4224
Саид Моллай, Монгол, 4018
Ведат Албайрак, Турк, 3981
Таканори Нагасэ, Япон, 3205
Шамиль Борчашвили, Австри, 3150
Christian Parlati, Итали, 3099
Sami Chouchi, Бельги, 2835
Н.Дагвасүрэн, 669
О.Ууганбаатар, 572
Г.Болор-Очир, 510
Б.Мөррэнцэн, 325
Т.Рэнчиндорж, 6
Л.Сэргэлэн, 6

Ц.Цогтбаатар дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдлээ
Ц.Цогтбаатар дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.