"No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс өнөөдөр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлсэн. Энэ талаар болон цагдан хоригдсон талаараа иргэн Д.Монголхүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Баривчилгааны хугацаа 30 хоногийн дотох дуусах байсан бол би 29 дэх хоногтоо суллагдсан. Гэхдээ маршрутын хязгаарлалттай байгаа буюу гэр, хуулийн байгууллага, эмнэлэг гэсэн явж байгаа. Болсон хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байх гарын үсэг зуруулсан. Бидний амыг үдсэн мөртлөө өөрсдөө энэ хэргийн талаар өөрсөддөө ашигтай хувилбараар яриад байгаа юм билээ. Хуулийн өмнө эрх тэгш байхыг шаардаж байгаа хүний хувьд нэгэнт хуулийн дагуу баталгаа гаргаж өгсөн учраас хэргийн талаар ярихгүй. Мэдээж баталгааны хугацаа дуусахаар хэргийнхээ талаар үнэн бодит мэдээллийг ярина. Цагдаагийн албан хаагчийн нөлөөтэйгээр миний зүүн гар, мөр, сарвуу болон эмзэг эрхтэнд асуудал үүссэн. Хорих ангид гэнэт хөдөлгөөнгүй болсноос гэдсэнд түгжрэл үүссэн зэрэг асуудал үүссэн" гэв.