Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын бохирдол 55 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 58 секунд


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд болон нутгийн захиргааны 594 байгууллагатай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн зуухны битүүмжлэл болон бүрэн бүтэн байдлыг шалгаж, угаарын хийнээс сэрэмжлүүлсэн заавар зөвөлгөөг өгч ажиллажээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт 16 захирамжийн 24 заалтын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг хороодтой хамтран ажиллаж байгаа аж.Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд түлш нөөцлөх 5 агуулах байгуулж, түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын цэг, 24 цагаар ажилладаг дундын 40 цэг гээд нийт 389 боруулалтын цэг ажиллаж байна.  Мөн машин явах боломжгүй 25 өндөрлөг цэгт ЗИЛ-131автомашинаар түлш хүргэж байгаа юм.Сайжруулсан түлшний тээвэрлэлт, нөөцлөлт тухай бүрт хийгдэж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүдийг түлшээр хангах ажлыг тасралтгүй 24 цагаар хийж байна.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс төвийн зургаан дүүргийн 41 хороонд 70 мянган угаар мэдрэгчийг нутгийн захиргааны 12 мянган албан хаагчтай хамтран гэр хорооллын айл өрхүүдэд тараасан бөгөөд 3 дахь ээлжийн 65 мянган угаар мэдрэгчийг тараахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанар сайжирсан байна. Тодруулбал өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 53 хувиар, PM2.5 тоосонцор 43 хувиар буурчээ.


Цаашид агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, айл өрхүүдийн зуух, яндангийн стандартыг хангуулах, “Түлшээ нөөцлөх аян” өрнүүлэх, шахмал түлшний нөөцлөлтийг бүрдүүлэх ажлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран санал боловсруулах шаардлагатай байгаа талаар нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал санал хэллээ. Мөн тэрбээр ирэх жилээс алсмагдал дүүрэг хороодын агаарын чанарыг сайжруулах талаарх мэдээлэл өгсөн юм.

Зөвлөлийн гишүүд тус асуудалд асуулт асууж, санал хэлээд тодорхой чиглэлээр хийгдэх ажлуудаар холбогдох албаныханд тэмдэглэлээр үүрэг өглөө.

                                                                                                                                            Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Вьетнам тогооч коронавирусийн хэлбэртэй бургер хийжээ
Вьетнам тогооч коронавирусийн хэлбэртэй бургер хийжээ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.