Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вьетнам тогооч коронавирусийн хэлбэртэй бургер хийжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 47 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Вьетнам улсын нарийн боовны тогооч эр титэм вирусийн микроскопонд харагддаг хэлбэрийг дууриалган бургер хийжээ.
  • Тэрээр хүмүүс үүнийг идсэнээр айдсаа даван туулна гэж үзсэн байна.
  • Түүний энэхүү наргиан нь нийгэмд баяр баясал төрүүлэх зорилготой аж.

Вьетнамын нийслэл Ханой хотын тогооч Хоанг Тунг дэлхий дахиныг сандаргаж буй коронавирус буюу титэм вирусийн микроскопонд харагддаг хэлбэрийг дууриалган корона-бургер хийжээ. Тэд бургерээ ногоон цай ашиглан өнгө оруулсан байна. Ханой хот дахь “Гэрийн пицца” нарийн боовны дэлгүүр эзэн Хоанг Тунг хүмүүст хандан:

“Хэрвээ та вирусээс айж байгаа бол айдсаа даван туулахын тулд үүнийг идээрэй. Учир нь вирусний хэлбэртэй бургерийг өөрөө сайн дураараа идсэний дараа коронавирус танд тийм ч аймшигтай санагдахгүй. Тиймээс бидний энэхүү наргиан нь цар тахлын үед хүмүүст баяр баясал түгээх зорилготой юм.” гэжээ.

Хоанг Тунгийн нарийн боовны дэлгүүр өдөрт 50 бургер зардаг байсан ч, коронавирусийн тархалтын улмаас хаалгаа барихад хүрээд байгаа аж.

Дэвсгэр мэдээлэл: Вьетнам улсад хоёрдугаар сарын дундуур Ковид-19-ийн батлагдсан 16 тохиолдол бүртгэгдэж, нөхцөл байдал харьцангуй тайван байсан юм. Харин хилийн чанадаас олон тооны иргэд эргэн ирснээс хойш халдварын тохиолдол эрс өссөн байна. Одоогоор  Вьетнамд вирусийн 148 тохиолдол батлагдсан  ч нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Reuters

Т.Бадрал: Ойрын хугацаанд гурван тусгай нислэг хийж 700 орчим иргэдээ авчирна
Т.Бадрал: Ойрын хугацаанд гурван тусгай нислэг хийж 700 орчим иргэдээ авчирна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга