Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлууд тээвэр ложистикийн саатлаас үүдэн удааширч мэдэхээр байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн албадад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр “Ковид-19”-ийн цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэд болон албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалах хэрэгтэй байна. Нэмэлт тунд хүн амын 50 хувийг хамруулчихвал бид шар бүс рүү шилжинэ. Аль болох хурдан хугацаанд шар бүсэд орж, амьдралын хэвийн хэмнэлдээ ороход анхаармаар байна.

Шинэ сэргэлтийн бодлого буюу цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх хуулийг боловсруулж байгаа. Энэхүү хууль гарснаар улс орон төдийгүй дүүрэг, орон нутагт ч ажил урагшлахын эхлэл байх юм. Тиймээс бүх алба, агентлагийн удирдлагууд үүнд анхаараарай. Нөгөөтээгүүр 2022 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд тээвэр ложистикийн саатал бэрхшээлээс үүдэн удааширч мэдэхээр байна. Үүнийг нарийвчлан судалж, төсвийн төсөлдөө тусгаарай” гэсэн юм.

Мөн ирэх долоо хоногт дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

-“Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох.

-Соёл, урлаг, спортын байгууллагууд 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж буй эсэхэд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллах.

-Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх.

-Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

-Сайжруулсан шахмал түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт цаг хугацаандаа тасалдалгүй явах ёстой гэлээ.

Л.Гантөмөр: АН ямар ч хэрүүл, маргаанд оролцохгүй, ардчиллаар овоглодог бүх хүмүүсийг нэгтгэнэ
Л.Гантөмөр: АН ямар ч хэрүүл, маргаанд оролцохгүй, ардчиллаар овоглодог бүх хүмүүсийг нэгтгэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.