Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсоны улмаас бага насны хоёр хүүхэд нас барж, нэг хүүхэд гэмтсэн зам тээврийн осол гарчээ. Тодруулбал,
Дархан-Уул аймгийн "Орхон сумын салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл арваннэгдүгээр сарын 5-ны 15:18 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Иргэн Б гэгч нь Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож, зам тээврийн осол гарган зорчиж явсан таван настай Д гэмтэж, дөрвөн настай А, хоёр настай Т нар нас барсан хэрэг бүртгэгджээ.
Осол гарах үед жолоочийн согтолтын зэргийг тогтооход 3.6 промиль хэмжээтэй гарсан байна.
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.