Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суданы ваарын үйлдвэрт гал гарсны улмаас 23 хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 45 секунд

Суданд ваарын үйлдвэрт дэлбэрэлт болж, гал гарсны улмаас 23 хүн амиа алдаж, 130 гаруй хүн гэмтжээ.

Үйлдвэрийг бүрэн сүйтгэсэн уг дэлбэрэлт Суданы нийслэл Хартум хотод тээвэрлэгчээс хийн түлшийг буулгаж байх үед болжээ. Ослыг нүдээр харсан хүмүүсийн мэдэгдсэнээр, маш хүчтэй дэлбэрэлт болж, тээвэрлэгч машин ойролцоох автомашины зогсоол руу шидэгджээ.

Харин эрх баригчдын мэдээлснээр, түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа тул цаашид амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж. Түүнчлэн иргэдийг цусаа хандивлахыг Засгийн газраас уриалжээ.

Гренландын ойролцоогоос эртний галт уул олджээ
Гренландын ойролцоогоос эртний галт уул олджээ
 
Б.Ариун-Эрдэнэ: АН сонгуульд  нэр цэвэр хүмүүсээ  дэвшүүлэх ёстой
Б.Ариун-Эрдэнэ: АН сонгуульд нэр цэвэр хүмүүсээ дэвшүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.