Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Гурван тохиолдол дээр шинжилгээ хийж байх явцад 36 болж нэмэгдэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд


Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар өнөөгийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдэгдлээ хийж байна.

ДЭМБ-ийн ажилтан О.Ариунтуяа: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ковид-19 хадварын тархалтын талаар гаргасан сүүлийн мэдээллээр 416686 тохиолдол, 18589 нас баралт бүртгэгдсэн байна. Дэлхий дахинд сүүлийн гурав хоногт 120000 тохиолдол нэмэгдсэн бол, Европын бүсэд долоо хоногт гурав дахин, Америкийн бүсэд 12 дахин нэмэгдэж дэгдэлтийн цөм болоод байна. Итали, Испани улс нас баралтын тоогоор БНХАУ-ын дараагаар орж байна. Номхон далайн баруун бүсэд байдал харицангуй сайжирч, тохиолдолын тоо сүүлийн долоо хоногт 5900 буюу 6 хувиар нэмэгдсэн нь халдварын тархалтын эсрэг хариу арга хэмжээг цаг алдалгүй авсанаар хязгаарлах боломжтойг харуулж байна. Ковид-19 халдвар нь гуравхан сарын хугацаанд дэлхийн бараг бүх оронд тархаж 18000 гаруй хүний амь насанд хүрсэн аюултай вирус юм. Дэлхийн ихэнх улс хатуу хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Дэлхийн 150 оронд 100-150 тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад дараах зургаан зөвлөмжийг өгч байна.

  1. Эрүүл мэндийн ажилтныг сургаж бэлтгэх
  2. Сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх
  3. Лобараторийн оношлогооны бэлэн байдлыг хангах тэдгээр сэжигтэй тохиолдол, хавьталыг оношлох
  4. Эмнэлэг болон, тусгаарлах байрнуудыг тооцоо хийж, бэлэн байдлыг хангах
  5. Хавьталыг хэрхэн тусгаарлах ажиглах талаар төлөвлөгөө гаргах
  6. Эрүүл мэндийн салбар  дангаараа хйиж гүйцэтгэх боломжгүй ажил учраас салбар хоорондын зохицуулалт хамтын ажиллагааг улам сайжруулах шаардлагатай

Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах хугацаа дунджаар 4,8 хоног. Өвчний нууц үе найм хоног , шинж тэмдэг илэрч эмнэлэгийн тусламж авах хүртэлх хугацаа гурав хоног, Шинжилгээний хариу гартал ойролцоогоор 18 хоног байна. Тухайлбал гурван тохиолдол дээр шинжилгээ судалгаа хийж байх явцад цаанаа 36 болж нэмэгдэх боломжтой юм. Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгуулгаас гаргаж байгаа энэхүү зөвлөмж нь халдвар хурдан тархахаас сэргийлэх хамгийн сайн арга гэв.

 

Guys хамтлаг
Guys хамтлаг "Хайрын бүжиг" тоглолтоо МҮОНТ-ээр цацна
 
Хахууль авсан гэх Гашуунсухайт дахь ГААЛИЙН газрын улсын байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хахууль авсан гэх Гашуунсухайт дахь ГААЛИЙН газрын улсын байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.