Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: УИХ-ын 76 гишүүнтэй, гишүүнгүй койны зах зээлийн галт тэрэг хөдөлчихсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэллээ.

Тэрбээр "Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн үед ч ард түмний амьдрал дээр хөргөгч доторх хүнс нэмэгдэж байгаа үгүй нь мэдэгддэггүй. Өөрөөр хэлбэл макро эдийн засгийн өсөлт микро түвшинд очдоггүй. Технологийн агуулга шингэсэн бүтээгдэхүүнийг манай улс үйлдвэрлэхгүй байна. Аливаа зүйлийг хэт үгүйсгэж болохгүй.

Моод Монголоор дуусахаа больсон байна. Залуус виртуал ертөнцийг бүтээж байна. Гэтэл бид үүнийг шууд хориглож, технологийн асуудалд дутуугийн комплексээр хандаж болохгүй. Моод Монголоор дуусдаг гэдэг үг УИХ-д болон төрийн байгууллагад л хэрэгжиж байна. NFT гаргаад, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээний олон биржүүдийг гаргаж байгаа боломжуудыг шууд хааж болохгүй. Хэрэв шууд хаавал 700 мянган хүний эрх ашиг яригдана. Хоёрт цаашдаа гадагшаа валютын урсгал явна. УИХ-ын 76 гишүүнтэй, гишүүнгүй койны зах зээлийн галт тэрэг хөдөлчихсөн. Дэлхийн аль ч бирж дээр очоод арилжаагаа хийгээд явж чадна. Үүнд зохицуулалт л хийх хэрэгтэй байна" гэв.

СЗХ: Койн бол ханшийн савлагаа ихтэй, хөрөнгөөр баталгаажаагүй, бодит ҮНЭ ЦЭНЭГҮЙ зүйл
СЗХ: Койн бол ханшийн савлагаа ихтэй, хөрөнгөөр баталгаажаагүй, бодит ҮНЭ ЦЭНЭГҮЙ зүйл
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.