Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЗХ: Койн бол ханшийн савлагаа ихтэй, хөрөнгөөр баталгаажаагүй, бодит ҮНЭ ЦЭНЭГҮЙ зүйл

Огноо
Унших
2 минут 10 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн зүгээс койны асуудалд иргэд бодит хохирол амсаад эхэллээ. Зохицуулалтгүй байгаа нь төрийн буруу болох вий. Үүнийг хэрхэх вэ" гэх асуултыг ихэвчлэн асууж байна.

Уг асуудалд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариулт өгөв. Тэрбээр "Сүүлийн үед санхүүгийн зах зээл дээр технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ ихээр гарч байгаа. Үүний нэг нь койн юм. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны зүгээс хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэрийгээ маш тодорхой хэлж байгаа.

СЗХ-ны үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын тухай хууль бусад холбогдох хуулиар койныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш гэж үзнэ. Харин Монгол банкны хувьд төлбөрийн хэрэгсэл биш гэдгийг олон нийтэд мэдэгдээд явж байна.

Олон нийтийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд мөнгө угаалт, тероризмтэй тэмцэх үндэсний зөвлөл, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хэлэлцсэн. Олон сэрэмжлүүлэг, анхааруулгын хажуугаар СЗХ-ны зүгээс технологийн бизнесийг хэрхэн хүлээж авах талаар “sand box”-ын зохицуулалтын орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

Бидний зүгээс койныг ханшийн савлагаа ихтэй, хөрөнгөөр баталгаажаагүй, бодит үнэ цэнэгүй гэж харж байгаа. Суурь технологи болох блокченыг нарийвчлан судалж байгаа. Энэ технологийг амьдралд хэрэгжүүлж, ирээдүйд санхүүгийн салбарт ямар нөлөөлөл үзүүлж болохыг судлан ажиллаж байна. Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Ирэх долоо хоногоос УИХ-д хэлэлцэгдээд явна” гэлээ.

Б.Одсүрэн: Яармаг, ТЭЦ-4-ийн замыг холбож, Нарны замыг 9 км уртасгана
Б.Одсүрэн: Яармаг, ТЭЦ-4-ийн замыг холбож, Нарны замыг 9 км уртасгана
 
Ж.Баярмаа: Парламентийн орчинд үг үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах сэтгэлгээг МАН болон бусад намууд зогсоож чадахгүй
Ж.Баярмаа: Парламентийн орчинд үг үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах сэтгэлгээг МАН болон бусад намууд зогсоож чадахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.