Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан юм.

Ингээд “Төслийн 1 дүгээр зүйлийг “Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт албан тушаал” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнээр төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусч, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг эцэслэн батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.

Австралид сураггүй алга болсон 4 настай охиныг 18 хоногийн дараа эсэн мэнд олжээ
Австралид сураггүй алга болсон 4 настай охиныг 18 хоногийн дараа эсэн мэнд олжээ
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.