Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх дүүрэгт мах, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Монгол Улсын Шадар сайдын үүрэг болгосны дагуу өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шуурхай хяналт шалгалтын ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллажээ.
Ажлын хэсэг тус дүүргийн худалдааны төв, дэлгүүрүүдээр худалдан борлуулж буй мах, өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж болон тус дүүрэгт байрлах зарим аж ахуйн нэгжийн шатахуун түгээх станцууд шатахууны жижиглэнгийн үнээ бууруулсан эсэхэд хяналт шалгалт хийсэн юм.

Хяналт шалгалтаар тус дүүргийн дэлгүүрүүдэд нөөцийн махыг иргэд, хэрэглэгчдэд Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар худалдаалж, үнийн талаарх мэдээллийг ил тод байршуулсан байна. Мөн ажлын хэсгээс тус дүүрэгт байрлах зарим шатахуун түгээх станцуудад үнийн асуудлаар хяналт тавихад А-92 болон дизель түлшний үнэ литр тутамд 40-60 төгрөгөөр буурсан дүнтэй байна.

Налайх дүүрэгт худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, махны үнийн мэдээллийг дунджаар танилцуулахад дараах байдалтай байна. Үүнд:
Худалдааны төв, зах, дэлгүүрүүдэд үхрийн цул мах 11000 төг, хонины цул мах 9000 төг, хонины ястай 8000 төг, алтан тариан дээд гурил 1 кг 1600 төг, алтан тариан 1-р гурил 1 кг 1330 төг, будаа 1 кг 2600 төг, элсэн чихэр 2240 төг, монгол төмс 1 кг 960 төг, лууван 1 кг 1500 төг, өндөг 350 төгрөгийн үнээр тус тус худалдаалагдаж нийлүүлэлт хэвийн, тогтвортой байв.

Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамжийн асуудалд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч нөөцийн хомсдол үүсээгүй, үнэ харьцангуй тогтвортой байгаа тул иргэд, хэрэглэгчдийг худалдан авалт хийхдээ аль болох хямд, чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч үйлчлүүлэхийг ШӨХТГ-аас зөвлөж байна.

Хэрэглэгчид эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд “Хэрэглэгчийн утас-115” төлбөргүй ярианы дугаарт хандан санал, мэдээллээ ирүүлэх боломжтой юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо
Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.