МҮБХ-ноос өнгөрөгч дөрвөн бөхөөс допинг илэрсэн талаар 10 дугаар сарын 29-нд мэдээлсэн билээ. Энэ жил шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс гадна улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж нар өөрийн хүсэлтээр допингийн эсрэг шинжилгээ өгсөн юм. Тэгвэл сүүлийн жилүүдэд бөхчүүдээс допинг илрэх болсон байдалд бөх тайлбарлагч С.Шижирбат дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "18 бөхөөс шинжилгээ авахад 4 бөхөөс допинг илэрч байгаа бол тооны ухаанаар бодвол 512 бөхийн 113 бөхөөс илрэх нь.
Наадмын хуулийн цоорхойг засаач ээ гэж өчнөөн жил хэлсэн, 2022 он руу хойшилсон байна. Наадмаар 3,4 давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг болох ёстой. Бусад улиралд явцын шинжилгээ авдаг болох ёстой.
Үндэсний бөхөд допинг хавтгайраад удсан, жил болгон л илэрдэг, наадмын дараа хэдэн бөхөөс илрэх бол гэдэг яриа гардаг, допингийн мэдээнд гайхдаг нтр үе өнгөрч, бөхийн ертөнцөд харин ч цөөн бөхөөс илэрлээ, энэнээс илэрсэн юм бол тэрнээс яагаад илэрдэггүй юм бэ гэх мэт ярианууд гардаг.
Бөхчүүд яагаад допинг хэрэглэдэг вэ?
Барилдааны дүрэм, зодогны стандартаас болж л хэрэглэдэг болсон гэдэг гаргалгаа үнэн дээ. Зодогны стандартаа тавиу болгож өгөх хэрэгтэй. Бөхчүүд өөрсдөө биендээ тааруулж зодгоо ширдэг, сэнжиг ухуулдаггүй, барьц олж барьж авна гэдэг асуудал болсоор удсан.
Сэрвүүгээс хаялцахгүй болхоор золгоо руугаа шилждэг барилдаан удааширдаг, золгооноос унахгүйн тулд хаяхын тулд бяр жингээ нэмэх шаардлагатай тулгарсан, тэгхээр яахуу допинг хэрэглэх болсон доо.
Алсын сүвээний хаялцах барьцыг саяхан болиуллаа. Зодогны стандартыг тавиу болгоод өгвөл золгооноос өмнө сэрвүүгээс барилдаан шийдэгдэж хурдан шуурхай уран хурц барилдаанууд нэмэгдэж барилдааны агуулга чанар сайжирна.
Хурдан шуурхай уран хурц барилдаантай байж л үзэгчдээ тогтоож барина. Зарим бөхчүүд бид мэргэжлийн болчихлоо гээд байсан хэхэ. Мэргэжлийн спорт болоход олон шаардлага дутуу шүү дээ үндэсний бөхөд.
Допингийн ангилалд хүнд төрөлдөө ордог анаболик стеройдууд их хэрэглэх эрүүл мэндэд муу учраас, залуугаараа үхдэг учраас, удмын санд муугаар нөлөөлдөг учраас дэлхий даяар хорьдог юм аа. Манайд ч гараад эхэлсэн гэх.
Допингод ордоггүй уураг витаминуудаа хэрэглэж сэргээл өрсөлд гэсэн зарчимтай. Монголд допингийн бэлдмэлүүдийг ямар хүмүүс оруулж ирдэг вэ. Боди, поверынхон оруулж ирж үндэсний бөхийн залуучуудын тархийг угааж зардаг сүлжээ асуудал яригдсаар ирсэн.
Амьдрах арга нь ийм л байна. Энийг хэрэглэвэл чи бяртай болно алаад өгнө гэдэг тэр хүмүүс чинь бөх гэж юу байдаг, барилдаан гэж юу байдгийг сайн мэдэхгүй шүү дээ. Хандлага сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна бөхчүүдээ.
Наадмын хууль чангарч байгаа шүү.
2009-2018 оны 10 жилийн наадмын допингийг сөхөж 38 бөхийг допинг хэрэглэсэн байхад нь дарсан хэрэг прокурорт яагаад хаагдсан юм бэ. Энэ улсад үнэн юм гэж үлдсэн үү.
Монголын нийгэм улс төр болж бүтэхгүй байгаагийн тусгал нь үндэсний бөх гэдэг дээ…" гэжээ.