М.Нарантуяа-Нара: MCS компани яагаад МАН-д 30 тэрбумын хандив өгснийг одоо л ойлгож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огруулахыг шаардсан жагсаал өнөөдөр 8 дахь өдрөө үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Иргэд энэ их мэдээлэл дунд үнэндээ аль нь зөв аль нь худал гэдэгт төөрөлдөж байна. Бид ч бас залуу байж үзсэн. Нэгнийгээ дагаж дуурайдаг байсан үе бий. Одоогийн залуус бол айхтар болсон байна. Үүнийгээ ч айхтар ашиглаж чаддаг болчихсон юм байна. Нэг талд нь засаг төрийг хамгаалсан байр суурьтай хүмүүсийг долоогч гэж байна. Харин нөгөө тал нь MCS-ийхэн. Тролл арми гэдэг яаж удирдаж байна тэр дагуу л үйл явдал өрнөж байна гэж бодож байна.

Цаашид ямар засаг төр байхаас үл хамааран стратегийн орд газрын эзэмшлийг тогтоох ажлын хэсгийн ажил үргэлжлэх ёстой гэж үзэж байна. Одоо дараагийн Ерөнхий сайдыг ярьж эхэлж байна. Одоо Засгийн газрын ажлыг дүнгэхэд арай эрт байна.

MCS гэдэг компани УИХ-д нэр дэвшсэн иргэдэд яагаад хандив өгөв гэдгийг иргэд маань бодох л хэрэгтэй. 300-400 сая, 30 тэрбум төгрөгийг МАН-д өгсөн байдаг. Үүний цаана үүнээс их тоо яригдана. Яагаад энэ компани ингэж их хандив өгөв. Монгол Улсын сайн сайхны төлөө гэж үү? Одоо зангилаа нь харагдаж байна.

Тавантолгойн орд газар Монголчуудыг тэжээж байна. Тэгвэл яг хажууд нь байгаа Ухаа худгийг улсын төсвөөр хайгуулыг нь хийж гүйцэтгэсэн байдаг. Тавантолгой ордыг 20 хувийн нөөцийн баталгаатай гэдэг бол Ухаахудаг 80 хувийн нөөцийн баталгаатай. Ингээд бодохоор Ухаа худаг хэр хэмжээний орд вэ гэдэг нь ойлгомжтой болно.

Баялагийн сангийн хууль орж ирэх гэхээр ийм асуудал гарч ирж байна. Өөрсдийн холбоо хамаарлаар, хуулийн хийдлээр авсан стратегийн ордыг 34 хувийг аваад түүнээсээ иргэдэд өгнө гэж байгаа.

УИХ-ын гишүүддээ шүүмжлэлттэй хандаж байгаа. Иргэдийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд таг чимээгүй байдаг. Ерөнхий сайдыг томилох үедээ “хэлгүй” байсан гишүүд эрх ашиг нь хөндөгдөхөөр хэлд орцгоож байна. Өнгөрсөн хугацаанд манай улсад засаглалын хямрал нүүрлэсэн байсан. МАН, АН дандаа хэрэлдээд, бүгдийг гацаадаг байсан" гэлээ.

Эрдэнэт, Дарханд орон сууцны барилга эрчимжиж байна
Эрдэнэт, Дарханд орон сууцны барилга эрчимжиж байна
 
ШҮҮХ: Монгол-Оросын хамтарсан III сургуулиас Ж.Соронзонд 24.6 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэлээ
ШҮҮХ: Монгол-Оросын хамтарсан III сургуулиас Ж.Соронзонд 24.6 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэлээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!