Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

4 хүртэлх насны хүүхдийн томуугийн өвчлөл 2.7 хувиар нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Баярболд томуугийн өвчлөлийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10 мянган хүн амд 25.9 байна. 16 хүртэлх насны 1299 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 25.1 хувь нь АЗЦХХ-ын шалтгаантай байгаа нь улирлын болон томуугийн цар тахлын эрсдлийн үнэлгээгээр идэвхжлийн төвшинд байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор 51.5 хувийг 15 хүртэлх, үүний 31.9 хувь нь 4 хүртэлх насныханд бүртгэгдэж, өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 4 хүртэлх насанд 2.7 хувиар нэмэгджээ.

Коронавируст халдвар болон томуугийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ адилхан" гэлээ.

Ч.Бат-Эрдэнэ: 180 байгууллагын 545 албан хаагч хууль бусаар төрийн албанд томилогджээ
Ч.Бат-Эрдэнэ: 180 байгууллагын 545 албан хаагч хууль бусаар төрийн албанд томилогджээ
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.