Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ дараагийн халдварын голомт болох магадлалтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

  •     Одоогийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 10 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: БНХАУ-д коронавирусний тархалтын байдал сайжирч байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчид Хубэй мужийн орох, гарах хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг гуравдугаар сарын 25 буюу өнөөдөр цуцлахаар болсон.  Бүс нутгийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хорооноос мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотын хязгаарлалтыг дөрөвдүгээр сард цуцална хэмээн мэдэгдсэн.

Дэлхийн бусад улс орнуудын нөхцөл байдал ямар байгаа талаар  ДЭМБ-ын ажилтан Б.Янжмаа : 

Шинэ-Зеланд улсад халдварын тоо 30-аар нэмэгдсэн.  Тус улсын эрх баригчид нэг сарын хугацаанд онц байдал зарласан. Шинэ-Зеландын эрүүл мэндийн яамны сайд халдварын тохиолдол ирэх 10 хоногийн дотор өсөх хандлагатай байна хэмээн мэдэгдсэн. Австрали улсын эрх баригчид зайнаас холбогдох зөвлөмжийг ард иргэдэдээ онцгойлон хүргэж байна. Тус улсаас хуримын ёслолд 5, оршуулгын ёслолд 10 хүн оролцох ёстой хэмээн хязгаар тогтоосон. Мөн эрх баригчид нь халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдвэл эмнэлгийн ор, тусгаарлах байр зэрэг хомсдолд орно гэдгийг ард иргэдэдээ анхааруулсан. Харин 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс өнөөдрөөс эхлэн  21 хоногийн хугацаатай үндэсний хэмжээний хөл хорио тогтоосон.

АНУ коронавирусийн халдварын гурав дахь төв болж, 53,655 тохиолдол илэрсэн ба 698 хүн нас барсан байна. Үүнээс тэн хагас нь буюу 25,500 гаруй нь, нас барсан иргэдийн 1/3 нь буюу 210 нь дан ганц Нью-Йорк мужид бүртгэгджээ. Тус мужид халдварын тохиолдол сүүлчийн гурав хоногт хоёр дахин нэмэгдсэн байна. ДЭМБ-аас АНУ-ыг дараагийн халдварын голомт болж магадгүй хэмээн мэдэгдсэн. 

Дэлхийн улс орнууд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүгд зайнаас харилцах, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, гэрээсээ гарахгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.

Гуравдугаар сарын 24-ны байдлаар дэлхийн 156 улс орон боловсролын байгууллагын үйл ажиллагагаа зогсоосон.

Банк бус санхүүгийн 62 байгууллагаас УОК-д 100 сая төгрөг хандивлалаа
Банк бус санхүүгийн 62 байгууллагаас УОК-д 100 сая төгрөг хандивлалаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.