Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хандивын 30 мянган хонины талаарх баримтат кино бүтээнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 45 секунд

Манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран Монголын ард түмнээс БНХАУ-д хандивлаж байгаа 30 мянган толгой хонь хэрхэн бүрдэж, эздэдээ хүрч буй талаарх баримтат киног хийхээр болжээ. Тус телевизүүдийн хамтарсан баг саяхан хандивын аянд нэгдсэн Төв аймгийн Заамар сумын малчин Ц.Хандсүрэнгийн хотонд зураг авалт хийсэн талаар ТВ2 телевизийн захирал Э.Энхтуяа мэдээлсэн байна.

БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ манай улсын Ерөнхийлөгч тус улсад айлчлал хийж, дээрх тусламжийг үзүүлэх болсноо мэдэгдэж байсан билээ. Тэгвэл айлчлалын дараа зарим аймаг, сумд болон иргэд сайн дураараа хонь хандивлаж, 30 мянган толгой хонины нэлээдгүй хэсэг нь хандиваар бүрдээд байсан юм. 

Тухайлбал, Булган аймаг 1500, Говь-Алтай аймаг 1111, Баян-Өлгий аймаг 1080 хонь, Завхан аймаг 2234 хонь, Ховд аймаг 1000 хонь, Сүхбаатар аймаг 2000 хонь, Завхан аймаг 2234 хонь, Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100 хонь, Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд 300 хонь зэргээр хандивласнаар 20 орчим мянган толгой хонь иргэд, байгууллагын хандиваар бүрдсэн байна. 

Тэгвэл удахгүй хоёр улсын эв найрамдал, хүнд хэцүү үед туслалцаа үзүүлж буй халуун сэтгэлийг харуулсан баримтат кино дэлгэцнээ гарах юм байна.

ЗӨСҮТ: Хантавирус амьтнаас хүнд халддаг ч, хүнээс хүнд халдварладаггүй
ЗӨСҮТ: Хантавирус амьтнаас хүнд халддаг ч, хүнээс хүнд халдварладаггүй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.