Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨСҮТ: Хантавирус амьтнаас хүнд халддаг ч, хүнээс хүнд халдварладаггүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

"Хүнээс хүнд дамждаг хантавируст халдварт өвчин дэгдлээ" гэх мэдээлэл сошиал сүлжээнд тархаж, иргэдийг багагүй сандаргаад байгаа билээ. Тэгвэл Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хантавируст халдвар нь дэлхий дахинд өргөн тархсан, мэрэгч амьтнаас хүнд халдварладаг, харин хүнээс хүнд халддаггүй өвчлөл бөгөөд БНХАУ, Европ болон Дундад азийн орнууд, Америкт голомтлон тархсан зоонозын халдварт өвчин гэдгийг тайлбарлалаа.

Түүнчлэн голомтлон гардаг улс орнууд уг халдварыг хяналтдаа бүрэн оруулж байнгын тандалт хийж мэдээлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч олон улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохуйц үйл явдал, өвчлөлийн мэдээллийг тандаж, сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийдэг аж.

Тиймээс иргэдийг цахимаар явж буй мэдээллүүдийг цочирдож хүлээж авахгүй байх, байнгын бүртгэгддэг, хяналтад авсан өвчлөлийн албан бус мэдээллийг түгээж, нэгнийгээ түгшээхгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: ЗӨСҮТ

 

ДЭМБ-аас АНУ-ыг тахлын дараагийн төв болох магадлалтайг анхааруулжээ
ДЭМБ-аас АНУ-ыг тахлын дараагийн төв болох магадлалтайг анхааруулжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.